Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-44

1 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.1.15 дахь заалт нэмсүгэй:

30.1.15.

шаардлагатай тохиолдолд тухайн орон нутагт хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа тахарын албанд шаардагдах хүн хүч, автомашин, техник, шатахуун, орон байр болон бусад хэрэгслээр туслах;

2 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтын дугаарыг 30.1.16 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.