Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-45

1 дугаар зүйл.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9, 10 дахь заалт нэмсүгэй:

9/

шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад туслах зорилгоор харьяа анги салбарынхаа бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

10/

шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.