huuli-nemelt
Төрийн Нууцын Жагсаалт Батлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Нууцын Жагсаалт Батлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-07-05, Улаанбаатар13-ne-52
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Тав дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 60 дахь заалт нэмсүгэй:
60
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл
нууцалсан зэрэглэлээр
байнга
Энэ хуулийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.