huuli-nemelt
Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-07-05, Улаанбаатар13-ne-57
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь заалтын, 10 дугаар зүйлийн 9 дэх заалтын, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч гэснийг олон нийтийн цагдаагийн ажилтан гэж тус тус өөрчилсүгэй.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.