huuli-nemelt
Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЖолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-07-05, Улаанбаатар13-ne-68
Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶6.4. Энэ хуулийн 28.1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн тусгай зориулалттай гэсний дараа болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.