Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-07-09, Улаанбаатар13-ne-63

1 дугаар зүйл.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт:

24.1.5.

шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох.

2/

36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсэг:

36.11.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гадаад улсад авсан иргэн Монгол Улсад уг үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

2 дугаар зүйл.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:

24.2.

Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.

2/

35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг:

35.1.

Өмгөөлөгч энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлнэ:

3/

36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг:

36.1.

Хуульч нь энэ хуулийн 24.1-д заасан мэргэжлийн үйл ажиллагааг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан эрхэлж болно.

4/

36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг:

36.3.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээд /цаашид “өмгөөллийн хуулийн этгээд” гэх/-ийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна.

3 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн гарчгийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэснийг Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1 дэх хэсгийн цалинтай гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.