Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2014-10-07, Улаанбаатар14-ne-94

1 дугаар зүйл.
2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

1 дүгээр зүйлийн 2 дахь заалт:

2/

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам;

2/

1 дүгээр зүйлийн 5-16 дахь заалт:

5/

Батлан хамгаалах яам;

6/

Боловсрол, шинжлэх ухааны яам;

7/

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;

8/

Соёл, спорт, аялал жуулчлалын яам;

9/

Уул уурхай, эрчим хүчний яам;

10/

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;

11/

Хөдөлмөрийн яам;

12/

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

13/

Эрүүл мэндийн яам.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.