Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-10-07, Улаанбаатар14-ne-95

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “-жендэрийн хөгжлийн асуудал.” гэсний дараа “-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; -төрийн өмчийн бодлого; -чөлөөт бүсийн хөгжлийн асуудал.” гэж, 5 дахь хэсгийн 9 дэх заалтын “-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.” гэсний өмнө “-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал.” гэж, мөн хэсгийн 13 дахь заалтын “-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;” гэсний дараа “-дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт:

2/

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам;

2/

18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-16 дахь заалт:

5/

Батлан хамгаалах яам;

6/

Боловсрол, шинжлэх ухааны яам;

7/

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;

8/

Соёл, спорт, аялал жуулчлалын яам;

9/

Уул уурхай, эрчим хүчний яам;

10/

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;

11/

Хөдөлмөрийн яам;

12/

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

13/

Эрүүл мэндийн яам.

3/

20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалт:

4/

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд: -гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; -гадаад эдийн засгийн харилцаа; -гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; -дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; -гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; -гадаад сурталчилгаа; -гадаад худалдааны бодлого, зохицуулалт; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

4/

20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь заалт:

5/

Сангийн сайд: -нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; -улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого; -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; -төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; -зээл, тусламжийн нэгдсэн бодлого; -концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого; -макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

5/

20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалт:

8/

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд: -барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; -хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; -орон сууцны бодлогын асуудал; -нийтийн аж ахуйн асуудал; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -авто тээврийн асуудал; -авто замын асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

6/

20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12 дахь заалт:

12/

Уул уурхай, эрчим хүчний сайд: -геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; -олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; -сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого; -түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -хүнд үйлдвэрлэлийн бодлогын асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого;” гэснийг “-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлого, түүний хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал;” гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13 дахь заалтын “хүнд болон”, “-төрийн өмчийн бодлого;” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10, 16, 17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.