huuli-nemelt
Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-10-15, Улаанбаатар14-ne-96
2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын Гадаад харилцааны сайд гэснийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж, 8 дахь заалтын Барилга, хот байгуулалтын сайд гэснийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд гэж, 18 дахь заалтын Эрчим хүчний сайд гэснийг Уул уурхай, эрчим хүчний сайд гэж, 8 дахь заалтын дугаарыг 10 гэж, 9, 10 дахь заалтын дугаарыг 8, 9 гэж, 12 дахь заалтын дугаарыг 11 гэж, 14-16 дахь заалтын дугаарыг 13-15 гэж, 18 дахь заалтын дугаарыг 12 гэж, 19 дэх заалтын дугаарыг 16 гэж тус тус өөрчилсүгэй.
2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11, 13, 17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.