Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Инновацийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Инновацийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Инновацийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-10-16, Улаанбаатар14-ne-97

1 дугаар зүйл.

Инновацийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.15-7.1.21 дэх заалт нэмсүгэй:

7.1.15.

төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах;

7.1.16.

шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

7.1.17.

шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

7.1.18.

эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

7.1.19.

технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох;

7.1.20.

инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;

7.1.21.

инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2 дугаар зүйл.

Инновацийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн Үндэсний хөгжил, шинэтгэлийн гэснийг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх гэж, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.8, 13.15 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2 дахь заалтын “үндэсний хөгжил, шинэтгэлийн” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн Үндэсний хөгжил, шинэтгэлийн гэснийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх гэж, 7 дугаар зүйлийн 7.1.15 дахь заалтын дугаарыг 7.1.22 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Инновацийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.