Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2014-10-16, Улаанбаатар14-ne-98

1 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.5.

Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаарх саналаа боловсруулж, Засгийн газарт хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.7, 9.8 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын эдийн засгийн хөгжлийн гэснийг концессын гэж, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийн Эдийн засгийн хөгжлийн гэснийг Концессын гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.