huuli-nemelt
Шилэн Дансны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШилэн Дансны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-10-16, Улаанбаатар14-ne-105
Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.5.8-6.5.12 дахь заалт нэмсүгэй:
¶6.5.8. концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
¶6.5.9. концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
¶6.5.10. концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор;
¶6.5.11. хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээллийг улирал бүр;
¶6.5.12. улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.
Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.