huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-10-31, Улаанбаатар14-ne-109
Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶41.3. Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн хувьсах гэснийг нормативт гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.