Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуулийн Зарим Хэсэг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуулийн Зарим Хэсэг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуулийн Зарим Хэсэг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

2014-01-09, Улаанбаатар14-ne-01

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “5.Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “7.Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.