Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-01-09, Улаанбаатар14-ne-30

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтын цацраг идэвхт гэсний дараа болон түгээмэл тархацтай гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

32.3.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 15 америк доллар байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 5 америк доллар байна.

3 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг, 471 зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.