huuli-nemelt
Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-11-21, Улаанбаатар14-ne-110
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3.1.3. “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;
Энэ хуулийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.