huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-01-16, Улаанбаатар14-ne-10
8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг:
2/¶8.3. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:
3/¶20.2. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
166², 166³ дугаар зүйл:
¶166² дугаар зүйл.Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох ¶166².1. Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг шунахай сэдэлтээр ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсны улмаас хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶166².2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 166³ дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах
¶166³.1. Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶166³.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
166¹ дүгээр зүйл:
2/¶166¹ дүгээр зүйл.Мөнгө угаах ¶166¹.1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶166¹.2. Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶166¹.3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
178² дугаар зүйл:
¶178² дугаар зүйл.Терроризмыг санхүүжүүлэх ¶178².1. Террорист хүн, террорист байгууллага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар, хууль бусаар болон санаатайгаар, бүхэлд нь болон хэсэгчлэн эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶178².2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн зөвхөн гэснийг хассугай.
Энэ хуулийг 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.