Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-01-16, Улаанбаатар14-ne-11

1 дугаар зүйл.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 134.11 дэх хэсэг нэмсүгэй:

134.11.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг битүүмжлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд тухайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг эзэмшигч нь тодорхойгүй, эсхүл эзэмшигчид мэдэгдэх нь тус үйл ажиллагааны зорилгод хор хохирол учруулахаар бол эзэмшигч, өмчлөгчид урьдчилан мэдэгдэхгүй байж болно.

2 дугаар зүйл.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

134.1.

Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг битүүмжлэх, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг нотлох хангалттай үндэслэл байгаа бол уг хөрөнгө, орлогыг битүүмжлэх үүрэгтэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.