huuli-nemelt
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-12-04, Улаанбаатар14-ne-111
18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн 1/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам; 2/Гадаад хэргийн яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүйн яам; Чиглэлийн 5/Аж үйлдвэрийн яам; 6/Барилга, хот байгуулалтын яам; 7/Батлан хамгаалах яам; 8/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; 9/Зам, тээврийн яам; 10/Уул уурхайн яам; 11/Хөдөлмөрийн яам; 12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 13/Хүнс, хөдөө аж ахуйн яам; 14/Эрүүл мэнд, спортын яам; 15/Эрчим хүчний яам.
20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
3/¶4. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна: -улсын хөгжлийн цогц бодлого; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; -хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого; -төрийн өмчийн бодлого; -тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал; -цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого; -мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал.
20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
¶5. Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхэлнэ:
¶1/ Монгол Улсын Шадар сайд: -гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; -стандартчилал, хэмжил зүйн асуудал; -шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; -хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа; -оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶2/ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: -Засгийн газрын шийдвэрийн биелэлт; -Засгийн газрын дотоод мэдээлэл; -Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; -төрийн албаны хүний нөөцийн асуудал; -орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; -орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; -Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал; -иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶3/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд: -ногоон хөгжлийн бодлого; -байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; -газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого; -цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; -усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; -ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; -байгаль орчны шинжилгээ, ус цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал; -биоаюулгүй байдлын бодлого; -аялал жуулчлалын бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶4/ Гадаад хэргийн сайд: -гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; -гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; -гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; -гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; -дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад сурталчилгаа; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶5/ Сангийн сайд: -макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; -нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; -төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; -улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -зээл, тусламжийн нэгдсэн бодлого; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶6/ Хууль зүйн сайд: -эрх зүйн шинэтгэлийн бодлого; -хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; -эрх зүйн туслалцаа; -улсын хил хамгааллын асуудал; -цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал; -шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; -Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; -төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; -иргэний харьяалал, цагаачлалын асуудал; -энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал; -төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах асуудал; -иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл; -хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл; -архивын талаар төрөөс баримтлах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶7/ Аж үйлдвэрийн сайд: -хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал; -хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал; -аж үйлдвэрийн паркийн асуудал; -жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал; -чөлөөт бүсийн хөгжлийн асуудал; -экспорт, импортын асуудал; -дотоод, гадаад худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶8/ Барилга, хот байгуулалтын сайд: -барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; -хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; -орон сууцны бодлого; -нийтийн аж ахуйн асуудал; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶9/ Батлан хамгаалахын сайд: -улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; -зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; -энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶10/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: -боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; -шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; -шинжлэх ухаан, технологийн мэдээлэл; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал; -ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; -соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; -түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶11/ Зам, тээврийн сайд: -авто замын асуудал; -авто тээврийн асуудал; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶12/ Уул уурхайн сайд: -геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; -олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶13/ Хөдөлмөрийн сайд: -хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; -хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал; -хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; -хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; -хөдөлмөрийн биржийн асуудал; -Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; -гадаадад ажиллах хүч гаргах асуудал; -мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶14/ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: -хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; -нийгмийн халамжийн бодлого; -нийгмийн даатгалын бодлого; -хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал; -жендэрийн хөгжлийн асуудал; -хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶15/ Хүнс, хөдөө аж ахуйн сайд: -хүн амын хүнсний хангамжийн бодлого; -хүнсний аюулгүй байдлын асуудал; -мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; -мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал; -бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; -мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал; -хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; -малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶16/ Эрүүл мэнд, спортын сайд: -хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; -эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого; -эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; -хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ; -нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; -мэргэжлийн спортын хөгжлийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶17/ Эрчим хүчний сайд: -эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; -сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого; -түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -эрчим хүчний нүүрс; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.
¶18/ Монгол Улсын сайд: -үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал.
Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.