Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2014-12-04, Улаанбаатар14-ne-112

1 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсгийн хөрөнгө оруулалтын болон концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.5, 9.8 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын төв гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.