huuli-nemelt
Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2014-12-05, Улаанбаатар14-ne-114
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30⁴ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хүч хэрэглэсэн гэсний дараа , эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, уг мэдүүлгийг тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.