huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангийн 2014 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангийн 2014 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-12-18, Улаанбаатар14-ne-118
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:
¶6 дугаар зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт /нэг жил болон түүнээс дээш/ хугацаат бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 200,000.0 сая төгрөгөөр баталсугай.
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4 дүгээр зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
1.1 Тэтгэврийн даатгалын сан
973,867.3
1.2 Тэтгэмжийн даатгалын сан
73,255.5
1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах
өвчний даатгалын сан
31,571.4
1.4 Ажилгүйдлийн даатгалын сан
16,907.5
1.5 Эрүүл мэндийн даатгалын сан
181,196.6
1.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны
төлбөр
118.9
1.7 Үйл ажиллагааны урсгал зардал
19,965.2
1.8 Хөрөнгийн зардал
13,429.3
Нийт зарлага
1,310,311.8
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1,249,512.0 гэснийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1,249,639.2 гэж, Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 151,517.4 гэснийг Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 151,644.6 гэж, Нийт орлого 1,569,643.3 гэснийг Нийт орлого 1,569,770.5 гэж, 6 дугаар зүйлийн дугаарыг 7 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.