huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2014-12-19, Улаанбаатар14-ne-120
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.4 дэх заалт нэмсүгэй:
¶7.1.4. шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр.
Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.