Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-01-24, Улаанбаатар14-ne-05

1 дугаар зүйл.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шүүхийн шинжилгээний гэсний дараа болон авлигатай тэмцэх гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “онцгой байдлын” гэсний өмнө “авлигатай тэмцэх,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.