huuli-nemelt
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-01-24, Улаанбаатар14-ne-07
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн 264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, гэсний дараа 265.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, гэж, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/” гэсний дараа “дугаар зүйл болон өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 1661/Мөнгө угаах/” гэж тус тус нэмсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн 265 гэснийг 265.2. гэж, мөн хэсгийн дугаар зүйлд гэснийг дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн 26.1,, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн 27.2, гэснийг тус тус хассугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.