huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-01-24, Улаанбаатар14-ne-33
10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт:
2/¶10.1.10. ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх.
35 дугаар зүйлийн 35.6. дахь хэсэг:
3/¶35.6. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана.
47 дугаар зүйлийн 47.3.3 дахь заалт:
¶47.3.3. Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалтын 47.3.1-д зааснаас бусад гэснийг 47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3 дахь заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.