huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2014-05-15, Улаанбаатар14-ne-42
40¹, 40² дугаар зүйл:
2/¶40¹ дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах ¶40¹.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 40², 46 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
¶40¹.2. Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. 40² дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
¶40².1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь соёлын өвийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
¶40².1.1. соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан, улсын хяналтын байцаагчид хайгуулын талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоо олгох;
¶40².1.2. ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ.
56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалт:
¶56.1.7. хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон.
Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.