huuli-nemelt
Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-05-15, Улаанбаатар14-ne-47
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Сүм хийд өөрийн эзэмшилд болон өмчлөлд байгаа газраас үл салах түүх, соёлын үл хөдлөх дурсгал, бусад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд, дурсгалын талаарх мэдээллийг соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлнэ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.