Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-05-15, Улаанбаатар14-ne-48

1 дугаар зүйл.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

3/

дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар.

2/

24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно.

2 дугаар зүйл.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Газрын тухай хууль гэсний дараа Соёлын өвийг хамгаалах тухай хууль, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.