Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-05-15, Улаанбаатар14-ne-54

1 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.7 дахь хэсэг нэмсүгэй:

13.7.

Шинээр авто зам, замын байгууламжийг барих зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах, илэрсэн дурсгалыг авран хамгаалах үүрэгтэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.