huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангийн 2014 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангийн 2014 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-05-23, Улаанбаатар14-ne-58
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1,247,206.4 гэснийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1,249,512.0 гэж, 3.1.1.3 дахь дэд заалтын Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 149,211.7 гэснийг Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 151,517.4 гэж, 3 дугаар зүйлийн Нийт орлого 1,567,337.7 гэснийг Нийт орлого 1,569,643.3 гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1.7 дахь дэд заалтын Үйл ажиллагааны урсгал зардал 20,166.9 гэснийг Үйл ажиллагааны урсгал зардал 20,041.4 гэж 4 дүгээр зүйлийн Нийт зарлага 1,289,289.2 гэснийг Нийт зарлага 1,289,163.8 гэж тус тус өөрчилсүгэй.
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын төсөл арга хэмжээний нэр байршлын 1.8 дахь заалтыг “Нийгмийн даатгалын үйлчилгээний барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/” гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.