Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-06-05, Улаанбаатар14-ne-62

1 дугаар зүйл.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалт:

20.1.9.

хувьцаат компанийг шинээр болон өөрчлөн байгуулагдах хэлбэрээр байгуулж байгаа бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн шийдвэр.

2/

25 дугаар зүйлийн 25.1.4 дэх заалт:

25.1.4.

хувьцаат компанийн хувьд түүний хувьцааг бүртгэлээс хассан тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.