Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-06-13, Улаанбаатар14-ne-65

1 дугаар зүйл.

Даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг:

3.5.

Малын индексжүүлсэн даатгалын харилцааг хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.5” дахь хэсгийн дугаарыг 3.6 гэж, энэ хуулийн 3.1-3.4-т зааснаас бусад гэснийг энэ хуулийн 3.1-3.5-д зааснаас бусад гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.