huuli-nemelt
Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХарилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-07-01, Улаанбаатар14-ne-75
3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалт:
2/¶3.1.13. “дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.
8 дугаар зүйлийн 8.13 дахь хэсэг:
3/¶8.13. Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.
9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт:
4/¶9.1.13. дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;
25 дугаар зүйлийн 25.2.9 дэх заалт:
¶25.2.9. хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дугаарыг 9.1.14 гэж, 25 дугаар зүйлийн 25.2.9 дэх заалтын дугаарыг 25.2.10 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.