huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2014-07-01, Улаанбаатар14-ne-84
5 дугаар зүйлийн 5.4.35 дахь заалт:
2/¶5.4.35. Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.
6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт:
3/¶6.2.9. Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.
25² дугаар зүйл:
¶25² дугаар зүйл.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан ¶25².1. Энэ хуулийн 5.4.35-д заасан Газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
¶25².1.1. газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул хийх;
¶25².1.2. газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарын үндэсний чадавхыг бүрдүүлэх, бэхжүүлэх.
Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.