Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-07-01, Улаанбаатар14-ne-85

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 35.7, 35.8 дахь хэсэг нэмсүгэй:

35.7.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нүүрс олборлох явцад метан хий илрүүлбэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

35.8.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 35.6-д заасан метан хийг ашиглахаар бол Газрын тосны тухай хуульд заасны дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.