Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-07-01, Улаанбаатар14-ne-91

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.5 дахь хэсгийг нэмсүгэй: 1/40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг:

40.5.

Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харгалзана.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.3, 8.9.4 дэх заалтын “ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх” гэснийг, 8.8.5, 8.10.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.