Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 Жилийн Ойг Тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 Жилийн Ойг Тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 Жилийн Ойг Тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-10-29, Улаанбаатар15-ne-162

1 дугаар зүйл.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэсний өмнө Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, гэж, “Танхайрах” гэсний өмнө “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/,” гэж, “181.2” гэсний дараа “, 181.3” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын “Зандалчлах” гэсний өмнө “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/,” гэж, “гэмт хэрэг үйлдсэн” гэсний өмнө “, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/, Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйл/, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Энэ хуулийн 5.1, 9.1.3-т гэснийг Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/,” гэснийг, “147.2,” гэснийг, Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/, гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.