huuli-nemelt
Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-10-30, Улаанбаатар15-ne-167
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйл нэмсүгэй:
¶4 дүгээр зүйл. ¶ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.2.3-т заасан даатгуулагчийн шимтгэлийг 2015 оны төсвийн жил дуустал Хүний хөгжил сангийн 2015 оны төсвөөс өмнө батлагдсан хэмжээгээр үргэлжлүүлэн төлнө.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл гэснийг 5 дугаар зүйл гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.