huuli-nemelt
Хүний Хөгжил Сангийн 2015 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүний Хөгжил Сангийн 2015 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-10-30, Улаанбаатар15-ne-176
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3 дугаар зүйл. ¶ Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356,932.3 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Сангийн сайд
286,932.3
1.1.Татварын ерөнхий газар
286,932.3
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан
орлого
286,932.3
2
Монгол Улсын Ерөнхий сайд
70,000.0
2.1.Төрийн өмчийн хороо
70,000.0
2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан
орлого
70,000.0
¶4 дугаар зүйл. ¶ Хүний хөгжил сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 328,792.8 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
261,377.4
1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл
12,040.2
1.2.Хүүхдийн мөнгө
246,000.0
1.3.Хөрөнгө оруулалт
3,337.2
2
Сангийн сайд
423,162.1
2.1.Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн
хүүгийн зардал
67,415.4
2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт төлөх
цэвэр дүн
41,596.7
2.2.1.Нийт төлөх
181,500.3
2.2.2.Улсын төсвийн орлогод хаагдсан урьдчилгаа
төлбөрийн дүнгээр улсын төсөвт өгөх өглөг
139,903.6
2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт
314,150.0
2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө
0.0
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар баталсан “Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар өөрчлөн баталсугай.”
Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.