huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-11-10, Улаанбаатар15-ne-178
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8 дахь заалтын Төрийн өмчийн хороонд гэснийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гэж өөрчилсүгэй.
56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг:
2/¶56.2. Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийн 70 хувийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.
59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт:
3/¶59.1.1. импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 10 хувь;
60 дугаар зүйлийн 60.2.3 дахь заалт:
¶60.2.3. орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг хасч үлдэх хэсэг;
Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.