huuli-nemelt
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн 2016 Оны Төсвийн Хүрээний Мэдэгдэл, 2017-2018 Оны Төсвийн Төсөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Нэгдсэн Төсвийн 2016 Оны Төсвийн Хүрээний Мэдэгдэл, 2017-2018 Оны Төсвийн Төсөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-11-13, Улаанбаатар15-ne-183
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/1 дүгээр зүйл:
¶1 дүгээр зүйл. ¶ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл
Төсвийн төсөөлөл
2016 он
2017 он
2018 он
1
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/
4.1
4.6
8.9
2
Хэрэглээний үнийн индексийн түвшин
7.0
7.0
7.0
3
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/
7013.9
7121.0
7263.5
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
25.4
22.9
20.3
4
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/
7954.4
7121.0
7263.5
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
28.8
22.9
20.3
5
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/
701.1
-833.4
142.4
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
2.5
-2.7
0.4
6
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/
-940.5
0.0
0.0
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
-3.4
0.0
0.0
7
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/
1930.5
2056.7
2097.8
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
7.0
6.6
5.9
8
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/
15174.4
15560.1
14323.6
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
55.0
50.0
40.0
9
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/
295.2
309.9
320.0
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
1.1
1.0
0.9
Энэ хуулийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.