Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-11-13, Улаанбаатар15-ne-184

1 дугаар зүйл.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн Төрийн өмчийн хороо гэснийг Сангийн яам гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын Төрийн өмчийн хороотой гэснийг Сангийн яамтай гэж, 9 дүгээр зүйлийн гарчиг, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Төрийн өмчийн хорооны гэснийг Сангийн яамны гэж, 23 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн Төрийн өмчийн хороонд гэснийг Сангийн яаманд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.