Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-11-13, Улаанбаатар15-ne-185

1 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө. 2.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга үйл ажиллагаагаа Засгийн газрын өмнө хариуцна.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 3-5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1-3 дахь хэсгийн Үндэсний статистикийн хороо гэснийг Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Үндэсний статистикийн хороо гэснийг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Үндэсний статистикийн хороонд гэснийг Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж , 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6 дахь заалтын Үндэсний статистикийн хороонд гэснийг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 13, 14, 15, 15¹ дүгээр зүйлийн гарчиг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15¹ дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Үндэсний статистикийн хорооны гэснийг Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж, 7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн Үндэсний статистикийн хорооны гэснийг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын Үндэсний статистикийн хороог гэснийг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг гэж, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 8 дахь заалт, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Үндэсний статистикийн хорооноос гэснийг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 3-6 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсон тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.