Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-11-26, Улаанбаатар15-ne-192

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн эдийн засгийн өсөлтийг гэснийг эдийн засаг, нийгмийн хөгжлийг гэж, мөн зүйлийн 28.3.7 дахь заалтын бүс нутгийн хөгжлийн бодлого гэснийг бүсчилсэн хөгжлийн бодлого гэж, 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсгийн Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн гэснийг Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.