Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-11-26, Улаанбаатар15-ne-193

1 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг батлах, бүсийн хөгжлийн стратегийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэснийг бүсчилсэн хөгжлийн бодлого, бүсийн хөгжлийн хөтөлбөрийг батлах гэж, 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалтын бүс нутгийн хөгжлийн бодлогод гэснийг бүсчилсэн хөгжлийн бодлогод гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын аймаг, нийслэлийн болон сумын хөгжлийн хөтөлбөр гэснийг аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт болон сумын хөгжлийн дунд хугацааны бодлого гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн стратегитэй гэснийг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлоготой гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.