huuli-nemelt
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-11-26, Улаанбаатар15-ne-195
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5.2. Энэ хуулийн 5.1-д заасан арга хэмжээг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.