huuli-nemelt
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-11-26, Улаанбаатар15-ne-197
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн мөрийн хөтөлбөрөө гэсний дараа Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон уг хөтөлбөрийг гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
¶32.1. Нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.