huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-11-26, Улаанбаатар15-ne-198
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийн хөтөлбөрөө гэсний дараа Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд болон гэж нэмсүгэй.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
¶34.1. Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.