Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-11-26, Улаанбаатар15-ne-199

1 дугаар зүйл.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн мөрийн гэсний дараа хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн эсэхэд гэж, мөн хэсгийн “хөтөлбөрийг” гэсний өмнө “уг” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

32.1.

Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.

3 дугаар зүйл.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийн 32.2, 32.3-т гэснийг 32.1-32.3-т гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.